Энэ бол курсын суурь хичээл. Дараагийн 7 хичээл бүгд эндээс суулгасан хэрэгслүүд дээр зогсож байгаа. Тиймээс энэ хичээлийг алгасах боломжгүй — бүх юмыг ажиллуулж байж дараагийн хичээлд орно.
Юу суулгах вэ?
- ▸Claude Desktop — claude.ai-н чат app. Үндсэн интерфейс.
- ▸Claude Code — терминал дээрх AI ажилтан. Файл уншиж, тушаал гүйцэтгэдэг.
- ▸Git Bash — Windows-ийн терминал орчин (Mac-д шаардлагагүй).
- ▸Obsidian — хоёр дахь тархи. Claude-ын урт хугацааны санах ой.

Windows дээр суулгах
- 1Claude Desktop: claude.ai/download → "Download for Windows" → installer ажиллуулна → account-аар нэвтэрнэ.
- 2Node.js шалгах: PowerShell дээр node --version. Байхгүй бол nodejs.org-оос LTS суулгана.
- 3Claude Code: PowerShell дээр npm install -g @anthropic-ai/claude-code → дараа нь claude гэж бичнэ.
- 4Git Bash: git-scm.com/download/win → installer. "Use Git from Windows Command Prompt" сонгоно.
- 5Obsidian: obsidian.md/download → "Create new vault" → нэр claude-vault → Documents folder-т хадгална.
Хэрэв claude command not found гэвэл: PowerShell-ийг хааж дахин нээ. PATH variable шинэчлэгдсэн байна.
Mac дээр суулгах
- 1Claude Desktop: claude.ai/download → .dmg → Claude-ыг Applications руу чирнэ.
- 2Node.js шалгах: Terminal дээр node --version. Байхгүй бол brew install node.
- 3Claude Code: Terminal дээр npm install -g @anthropic-ai/claude-code → дараа нь claude.
- 4Git: git --version. Байхгүй бол xcode-select --install.
- 5Obsidian: obsidian.md/download → .dmg → Applications → "Create new vault" → claude-vault.
CLAUDE.md — Karpathy-ийн 4 тулгуур зарчим
CLAUDE.md нь project folder доторх текст файл. Claude Code шинэ session нээх бүрд энэ файлыг автоматаар уншиж зааварчилгаа болгоно. Andrej Karpathy-ийн бичсэн энэ файл нь Claude-ыг 4 зарчмаар сахилгажуулна:
- ▸ТҮРҮҮЛЖ БОД — шууд код бичихгүй, эхлээд асуулт асууж, эргэлзээгээ ил гаргана.
- ▸ЭНГИЙН БАЙ — 100 мөрөөр болох ажлыг 500 мөр болгохгүй.
- ▸ЗӨВХӨН ӨГСӨН ДААЛГАВАРТ АНХААР — дэргэдэх кодыг "сайжруулах" нэрийдлээр эвдэхгүй.
- ▸ҮР ДҮН ГАРТАЛ НЬ АЖИЛЛА — амжилтын шалгуур тогтоож, түүнд хүртэл давтан ажиллана.

Karpathy CLAUDE.md-ийг суулгах
Бүх 4 хэрэгсэл суусны дараа Claude Code-оо Obsidian vault folder дотор нээгээд, доорх тушаалыг хуулж буулгана:
Please install this file as my CLAUDE.md at the root of this project: <Karpathy CLAUDE.md GitHub URL>
Шалгах: шинэ chat нээгээд "манай pizza shop-д landing page хийгээч" гэж бичнэ. Зөв тохируулсан бол Claude шууд бариагүй, эхлээд 3-4 асуулт асуух ёстой.
Бүх 4 хэрэгсэл ажиллаж, project-ийн root-д Karpathy CLAUDE.md суулгасан байх. Cohort chat-руу ажиллаж байгаа Claude Code-ийн screenshot post хийнэ.